“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье - 2023” эдийн засгийн форум 6-р сарын 15-17нд болно
Орхон аймаг 6-р сарын 15-17-ны өдрүүдэд “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форумыг зохион байгуулна.
Форумын эхний өдөр улс, орон нутгийн эдийн засгийн хөгжил, шийдлийн талаар илтгэл тавьж, орон нутагт хэрэгжих боломжтой томоохон төслүүдийг танилцуулах ажээ. Мөн форумд оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнөх бөгөөд зарим зочид төлөөлөгчидтэй орон нутгийн зүгээс хамтран ажиллах санамж бичиг байгуулах юм.
Харин 16, 17-ны өдрүүдэд “Смарт Эрдэнэт-2023” экспо болно. Тус экспогийн үеэр хэрэглэгчид чиглэсэн 10 гаруй үйлчилгээг нэгтгэсэн “Смарт Эрдэнэт” аппликейшны нээлтийн арга хэмжээ болохоороо онцлогтой. Түүнчлэн мэдээллийн технологийн байгууллагуудын экспо зэрэг технологийн салбарын томоохон арга хэмжээнүүд болно.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгуулагуудыг идэвхжүүлэх нь энэхүү форумын зорилго юм.
Зохион байгуулагчаар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк ажиллаж байна.
Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.