ОРХОН АЙМАГ 419 САЯ ТӨГРӨГӨӨР БАЯР НААДМАА ТЭМДЭГЛЭНЭ
Орхон аймгийн ИТХ-ын Ээлжит бус X хуралдаанаар аймгийн баяр наадмын хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Ш.Ганболд, нарийн бичгийн даргаар аймгийн цэргийн штабын дарга Б.Оюунтүлхүүр болон 26 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар баяр наадмын хорооны бүрэлдэхүүнийг баталлаа. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс 200 сая, Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах төлөвлөгөөний зардлаас 219 сая төгрөгийг зарцуулахаар зардлын задаргааг баталсан юм.
Зардлыг задалбал үндэсний бөхийн барилдаан 22.1 сая, хурдан морины уралдаанд 65 сая, үндэсний сур, шагайн харваанд 14 сая, баяр наадмын талбайн тохижилтын зардалд 27.2 сая, хэв журам хамгаалах зардалд 21.4 сая төгрөг зарцуулах бол үлдсэн санхүүжилт наадмын нээлт, соёл урлаг, спортын арга хэмжээ, наадмын төв комисс, хэвлэл мэдээллийн зардалд зарцуулагдах юм.
Баяр наадмын өдрүүдээр наадмын талбайд автомашины зогсоолыг хангалттай хэмжээнд бэлтгэж, үнэ төлбөргүйгээр иргэдийн зогсоолыг шийдэхээр төлөвлөж байгаа аж. Орхон аймгийн ИТХ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.