Үндсэн агуулга руу шилжих
Бага зэргийн цас Орхон -12°/-5°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

БАЯН-ӨНДӨР ХАЙРХАН БОЛОН ДОЛООН БУРХАН ОДНЫ ТАХИЛГЫН ЁСЛОЛ ЭНЭ САРЫН 20,21-НД БОЛНО

БАЯН-ӨНДӨР ХАЙРХАН БОЛОН ДОЛООН БУРХАН ОДНЫ ТАХИЛГЫН ЁСЛОЛ ЭНЭ САРЫН 20,21-НД БОЛНО

6-р сарын 20-нд буюу зуны дунд  сарын шинийн 2-ны билэгт сайн өдрийн үдшийн 22:00 цагаас долоон бурхан одыг тахина. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойно болно. 21-нд буюу шинийн 3-ны билэгт сайн өдрийн 07:00 цагт Баян-Өндөр хайрхнаа тахина. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна найман тахил, долоон эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм.

Хутагт ламын Гандан шаддүвлин хийдийн хамба лам Э.Ширнэн, Гончигсүмлэн хийдийн хамба лам А.Гурван-Эрдэнэ нар сүсэгтэн олонд хандаж тахилгын ёслолд ирэхдээ дээл хувцсаа бүрэн гүйцэт  өмсөж, идээ, будааныхаа дээжийг өргөн хүндэтгэлтэйгээр оролцохыг уриалав.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 1

  • None

    I48884

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.