ОРХОН АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛЭЛТ НОГООН БАЙГУУЛАМЖИЙН ГАЗРААС ХОТЫН 4 ТӨРӨЛД 8 ӨНГӨНИЙ СОНГОЛТТОЙ ЦЭЦГИЙГ СУУЛГАЖ БАЙНА.
Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газраас аймгийн төв хэсгүүдэд 8 төрлийн нэг наст цэцгийг суулгаж байна. Монгол орны эрс тэс уур амьсгалд сайн дасан зохицох чадвартай нэг наст цэцэг болох Хун цэцгийн 4 төрөл, хилэн 2 төрөл, алаг нүдэн, астра гэсэн цэцгүүдийг хүлэмжид тарьж ургуулжээ. Хүлэмжид 3-р сарын 10 аас эхлэн цэцгүүдээ тарьж ургуулан өнөөдөр суулгалтын ажил эхэлж байна.
Энэ жил А.Амарын талбай, Уурхайчин аюулгүйн тойрог, холбооны уулзвар, урт цагааны урд хэсгүүдэд 4 төрлийн 8 өнгөний сонголттой цэцгийг суулгах юм байна.
Орхон аймгийн Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газрын ахлах мэргэжилтэн Н.Алтанчимэг: Манай байгууллага 28 ажилтантай. 2 ажилтан Жаргалант суманд ажилладаг. Бидний хувьд 8-р сарын 10 хүртэл эдгээр 4 байршлын цэцгийг ургуулах арчлах, мөн хотын ногоон байгууламжийн арчилгаа болон хэлбэржүүлэлд зүлэгжүүлэлтийн ажил хийгдэнэ. Энэ ажилд өмнөх жилүүдэд 15-17 орчим сая төгрөг төсөвлөгддөг байсан нь хаанаа ч хүрэлцдэггүй байсан. Харин энэ жилийн хувьд 200 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн.



C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.