ОРХОН АЙМГИЙН 19-Р СУРГУУЛИЙН СУРАГЧ Б.АНУДАРЫН “INSIDE ME” ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН 9-Р САРЫН 1 НД 17 ЦАГТ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРТ НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Орхон аймгийн Орос 19-р сургуулийн 7Б ангийн сурагч Баярсайхан Анударь 9-р сарын 1 нд 17 цагт Хүүхэд залуучуудын театрт “INSIDE ME” уран зургийн үзэсгэлэнгээ гаргах гэж байна. Тэрээр 3 настайгаасаа эхэлж зурж эхэлсэн бөгөөд одоо 12 насандаа анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байна.
Б.Анударь нь 2019 оны Хүүхдийн баярын Уран зургийн уралдааны 1-р байр, 2022 оны УИХ-ын гишүүн Дамбын Батлут гишүүний нэрэмжит Гар зургийн уралдаанд 9 насны ангилалд 1-р байр, 2023 онд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Уран зургийн олимпиадад 9-12 насны ангилалд 20-р байр, 2023 оны Уурхайчин багийн хүүхдийн дунд зохион байгуулагдсан Гар зургийн уралдаанд 1-р байр тус тус эзэлсэн. 2021 оноос Энхтөгс багшийн удирдлага дор уран зургийн дугуйланд суралцаж гүнзгийрүүлэн зургаар хичээллэж байгаа юм.
C°/C°
3527.07
3736.58
506.33
46.46
2.67






















































СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.