“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭХЭЛСНЭЭР ХҮРСЭН ҮР ДҮН
Налайх дүүргийн “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн мод, сөөгийн ургалт 95,8 хувьтай байна
”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 оны байдлаар нийт 17 зүйлийн 36823 ширхэг мод, сөөгийг 66,422,4 м2 талбайд суулгасан бол 2023 оны тооллогоор 35273 ширхэг мод тоологдож ургалт 95.8 хувьтай байна. Энэхүү талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцан арчлан, хамгаалж байна.
Тэд талбайд хоёр худаг гарган, таван тонны даацтай хоёр ширхэг усны тэрэг ажиллуулан жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэж байна.
Мод, сөөгийн тогтмол арчилгааг хийж, эзэнтэй байлгасан нь өнөөдрийн 95.8 хувийн ургалтын үр дүнд хүргэжээ. Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх зориулалтаар зарим нэр төрлийн мод, сөөгийг үр мөчрөөр тарьц, суулгацын нөөцөө бүрдүүлж байна. 2023 оны намар 484 ширхэг /Betula platyphylla Sukacz/Хавтаг навчит хус болон 300 ширхэг гоёл чимэглэлийн сөөг суулгахаар төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.