ОРХОН АЙМГИЙН 7, 27 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ЗӨВЛӨН ТУСЛАХ БАГ АЖИЛЛАЛАА
Боловсролын ерөнхий газар “Жайка” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Тэгш хамран сургах боловсролын хэрэгжилтэд зөвлөн тусалж ажиллаж байна.
Боловсролын ерөнхий газар болон төслийн нэгжийн хамтарсан баг 11 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн 7, 27 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаа, тэгш хамруулах боловсролыг хэрэгжүүлж буй сайн туршлагатай танилцаж, цаашид төслийн үр дүнг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан байна.
Орхон аймгийн 7 дугаар цэцэрлэг нь бариа засал, усан эмчилгээ, хөдөлгөөн заслын эмчилгээ хийгддэг бол 27 дугаар цэцэрлэгт портеж, М-chat, Морбасын үнэлгээ, Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр ажиллаж байна. Мөн Interesting game буюу өртөөчилсөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэгээс гадна хамтдаа хөгжье сэтгүүлийг 3 удаа хэвлэж туршлагаа түгээсэн. “Хүчирхэг ээжүүд” цагаан эвент, “Аавын амин үр” цэнхэр эвент, “Хайр түгээе” өдөрлөг, “Хөшгөө нээе” хөрөг нэвтрүүлгийг санаачилсан. Тэгш боломж подкаст гэх мэт нөлөөллийн үйл ажиллагааг санаачлан зохион байгуулжээ. Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.