ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ...
Хүчирхийллийн үндсэн 4 хэлбэрт оруулж үзвэл:
Бие махбодын хүчирхийлэлд өртсөн 423 хүүхэд
Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 653 хүүхэд
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн 338 хүүхэд
Үл хайхрах хүчирхийлэлд өртсөн 1795 хүүхэд өртжээ.
Хүчирхийлэлд өртүүлсэн этгээдийн хамаарлаар нь авч үзвэл:
Төрсөн эцэг эхийн зүгээс 2287 хүүхэд
Хойд эцэг эхийн зүгээс 361 хүүхэд
Өвөө эмээгийн зүгээс 95 хүүхэд
Ах эгчийн зүгээс 99 хүүхэд
Төрөл садангын зүгээс 146 хүүхэд
Хөндлөнгийн этгээдээс 165 хүүхэд
Өөрийн зүгээс 103 хүүхэд
Бусад байдлаар 224 хүүхэд
Дээрх тоо баримтуудаас харахад ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЭЛ хамгийн их... ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ЭТГЭЭД хүүхдийг хамгийн их хүчирхийлж байна.
ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАХ
Бие махбодын хувьд үл хайхрах
Эрүүл мэндийн хувьд үл хайхрах
Сэтгэл санааны хувьд үл хайхрах
Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулж буй өнөөгийн байдал
Нийслэл болон орон нутагт Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 36 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байр, төвүүдээр 2023 онд 4037 хүүхэд үйлчлүүлжээ. Үүнээс хүчирхийлэлд өртсөн 1205 хүүхдийг боловсролын үйлчилгээд холбон зуучилжээ.
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨН ХҮҮХДИЙГ СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТАСРАЛТГҮЙ ХАМРУУЛАХ ЖУРАМ
Түр хамгаалах байранд хамгийн ойр баршилтай сургуульд түр шилжүүлэн сургах...
Хүүхдийг сургалт зохион байгуулах эрх бүхий төрийн болон төрийн бус сургалтын байгууллагад түр шилжүүлэн сургах...
Насан туршийн суралцахуйн төвийг түшиглэн сургалт зохион байгуулах... боловсрол нөхөн олгох сургалтад хамруулах...
Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг /Боловсролын ерөнхий хуулиас/
Сурч хөгжих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах;
Хүүхдийг таван настайд нь сургуулийн өмнөх боловсролд, цаашид ерөнхий боловсролд заавал хамруулах;
Хүүхдийн нас, хөгжлийн онцлог, зан төлөвийг таньж мэдэх, хүүхдээ ойлгон хүндлэх, туслах, хараа хяналтгүй орхихгүй байх;
Сургуулийн өмнөх боловсролын сургалтад хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, сургалтын болон эрүүл ахуйн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах;
Хүүхдийнхээ хөгжил, төлөвшил, эрүүл мэнд, аюулгүй байдалд байнгын анхаарал тавих, сургалтын хэрэглэгдэхүүн, сурах бичиг, дүрэмт хувцсаар хангах;
Багшийн нэр хүндийг гутаан доромжлохгүй байх, хүндэтгэлтэй хандаж, соёлтой харьцах;
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиас зохион байгуулах үйл ажиллагаанд оролцох, байгууллагын өөрийн удирдлага, багш, суралцагчийн болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийн байгууллагатай хамтран ажиллах, дэмжин туслах;
Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургуулиас тавьсан холбогдох хууль, дүрэм, журамд нийцсэн шаардлагыг биелүүлэх;
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.