ХҮҮХДИЙН ЭРХ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Хүүхдийг Ивээх сан, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгээс #Хүүхдийн_эрхийн_сэдвээр_асуудал_дэвшүүлсэн_сэтгүүл_зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Хүүхдийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгаалалд бүх үүрэг хүлээгчдийг уриалах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл дээр ажиллах сэтгүүлчдийн мэдлэг хандлагыг сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалахад тулгамдаж буй асуудлуудыг хөндөхөд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сэдэлжүүлэх, оролцуулах, урамшуулах, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй бүтээлийн чанар, тоо, давтамжийг нэмэгдүүлэх зорилготой.
ЗОРИЛТОТ ОРОЛЦОГЧ: Уралдаанд оролцохоор бүртгүүлсэн байнгын үйл ажиллагаатай ХМХ-ийн сэтгүүлч, редакторууд, хүүхдийн эрхийн талаар мэдрэмжтэй мэдээлэх сургалтад хамрагдсан сэтгүүлчид
УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛИЙН ШАЛГУУР: #Тавигдах_шаардлага: Тогтмол үйл ажиллагаа явуулж буй радио, телевиз, хэвлэмэл болон цахим хэрэгсэлд нийтлэгдсэн байх (хувийн блог болон нийгмийн мэдээллийн сүлжээнд нийтлэгдсэн бүтээлийг уралдаанд хамруулахгүй)
Сэдвийн хүрээ: НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, ОУХБ-ын 138,182-р конвенц, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн талаарх заалтуудын хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн, тэр дундаа бэлгийн хүчирхийллийн асуудлыг онцгой анхаарах
#Бичлэгийн_төрөл_зүйл: Асуудал дэвшүүлсэн өгүүлэл, нийтлэл, радио болон телевизийн асуудал дэвшүүлсэн нэвтрүүлэг, эрэн сурвалжилсан нэвтрүүлэг
Бүтээлийн формат: Гэрэл зураг, видео, аудио, бичвэр, инфографик хэлбэртэй
#Бүтээлд_тавих_мэргэжлийн_шаардлага:
- Асуудлыг цогц байдлаар авч үзэж, шийдэл эрэлхийлсэн байх
- Шинэлэг байх, хүүхдийн оролцоог хангасан байх
- Баримтаа нягтлах, эх сурвалжийн тэнцвэртэй байдлыг хангах , буруутгагдсан этгээдээс хариу тайлбар авсан байх
- Мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй байх
- Монгол Улсын хууль, олон улсын гэрээний хүрээнд ажилласан байх
НИЙТЭЛЖ, НЭВТРҮҮЛСЭН БАЙХ ХУГАЦАА: Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2023 оны 11 дүгээр сарын 22 -ноос 2024 оны 2 дугаар сарын 9-нийг хүртэлх хугацаанд нийтэлж, нэвтрүүлсэн байх
БҮТЭЭЛИЙН ХАМТ ИРҮҮЛЭХ МАТЕРИАЛ:Тухайн бүтээлийг олон нийтийн хүртээл болгосон линкийг илгээнэ.
БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ СУВАГ БОЛОН ЭЦСИЙН ХУГАЦАА: 2024 оны 2 сарын 9 -ны Баасан гараг, 17:00 цаг
Бүртгэлийн_холбоос: https://shorturl.at/dfORU
ШАГНАЛЫН САН: 4.000.000 төгрөг
Тэргүүн байр – өргөмжлөл, 2.000.000 төгрөг
Дэд байр – өргөмжлөл, 1.200.000 төгрөг
Гуравдугаар байр- өргөмжлөл, 800.000
ШАЛГАРУУЛАЛТ: 2024 оны 2 дугаар сарын 15-аас 2 дугаар сарын 26 хооронд
ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ШҮҮГЧДИЙН БАГ:
Хэвлэлийн Хүрээлэнгийн мэргэжлийн багш нар, ХИС-ийн төлөөлөгч болон хөндлөнгийн мэргэжилтэн
Тодруулга, лавлагаа авахыг хүсвэл pim@pressinst.org.mn хаягаар болон 11-350002 утсаар холбоо барина уу.
Жич* Уралдаанд шалгарсан бүтээлүүдийг Хэвлэлийн Хүрээлэнгийн цахим хуудаст нийтэлж, олон нийтийн сүлжээнд байршуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.