Л.БУМ-АЮУШ: ЧАРГААР ГУЛГАХ ҮЕДЭЭ ЮМ МӨРГӨХ, УНАЖ БЭРТЭХ, ЧАРГАНЫ ХУГАРСАН ХЭСЭГТ ЗҮСЭГДЭЖ ГЭМТЭХ ЭРСДЭЛТЭЙ
ЕБС-ийн сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн ахуйн хүрээний осол гэмтэл, цана чарганаас унаж гэмтэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн их эмч Л.Бум-Аюуш мэдээлэл өглөө.
Иргэд, үйлчлүүлэгчдийн хувьд:
Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох
Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх
Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх
Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх
Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх
Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх
Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.