Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМАГ: БАЯН-ӨНДӨР СУМЫН ХҮРЭНБУЛАГ БАГИЙН ТОХИЖИЛТОД 409.2 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

ОРХОН АЙМАГ: БАЯН-ӨНДӨР СУМЫН ХҮРЭНБУЛАГ БАГИЙН ТОХИЖИЛТОД 409.2 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

Орон нутгийн төсвийн 2,7 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтаар Хүрэнбулаг багт энэ онд дараах бүтээн байгуулалтыг хийнэ. 

  • Хүрэнбулаг багт нэг чиг хардаг 5 ширхэг камер суурилуулна. Ингэснээр одоо ажиллаж байгаа 56 камер 5-аар нэмэгдэнэ гэсэн үг юм. Үүнд орон нутгийн төсвөөс 39,3 сая төгрөг зарцуулна. 
  • Орон нутгийн төсвийн 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замаас 4-14 дүгээр байрны зүүн талаар, 24,25 дугаар байрны авто зам, авто зогсоолд их засвар хийнэ. Тус багт нийт 1,4 км авто замд их засвар, шинэчлэл хийхээр байна. 
  • 4-16,18,26 дугаар байрнуудын дунд тоглоомын талбай, 4-26,27 дугаар байрны явган зам, 10 дугаар цэцэрлэгийн баруун, зүүн хэсгийн явган шатыг шинэчилж, засварлана. Үүнд орон нутгийн 409,2 сая төгрөгийг зарцуулна. 
  • 13 дугаар сургуулийн гадна фасад, Анхны оч өрхийн эмнэлгийн дээврийн болон дотор засвар, 19 дүгээр цэцэрлэгийн дээвэр, дотор засварыг хийнэ. Үүнд 892,8 сая төгрөгийг зарцуулна. Эх сурвалж: Erdenet.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.