Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-4°
  • USD 3597.3
  • EUR 4039.23
  • CNY 538.59
  • RUB 43.4
  • KRW 2.71
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМАГ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

ОРХОН АЙМАГ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗЛАА.

Шинэ хичэээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж ярилцлаа. Энэ жилийн хувьд сургалтын үйл ажиллагаа хэр тогтвортой явагдах вэ? Цар тахлын үед хичээллэх нөхцөл байдал аюулгүй байж чадах уу? гэх мэт олон асуултын хариултыг эцэг эхчүүд хүсэж байна. Мөн үүнээс гадна Орхон аймгийн боловсролын салбар, багш нарын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож шийдвэрлэх гол зорилготой байв. Сургуулийн хичээлийн байранд камержуулалтыг нэмэгдүүлэх, халаалт дулаантай холбоотой зарим асуудлыг яаралтай шийдвэрлэх, багш нарыг сургалтын хэрэгслээр хангах, цахим үйл ажиллагааг нэвтрүүлэх, Орхон аймагт багшийн хөгжлийн ордон байгуулах зэрэг санал гарсныг Засаг дарга хүлээн авч дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хэдий онцгой цаг үе ч гэлээ сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч цаашлаад эцэг эхчүүд, сурагчид бид хамтдаа хариуцлагатай байж энэхүү цар тахлын үеийг даван туулах болно гэдгийг тэд онцолж байв. 

ЗУРГИЙГ Erdenet.mn

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.