Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ЧАНДМАНЬ БАГТ 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ЧАНДМАНЬ БАГТ 150 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО

Чандмань баг, VII хороололд  Баян-Өндөр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн  санхүүжилтээр баригдсан 150 хүүхдийн “Баян-Өндөр” цэцэрлэг өнөөдрөөс албан ёсны үйл ажиллагаагаа эхлүүллээ. 
Баян-Өндөр сумын ИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн ээлжит 5 дугаар хуралдаанаар ОНХС-ийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тус цэцэрлэгийг  барих шийдвэрийг гаргасан. Аймгийн төсвөөс гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ зэргийг шийдвэрлэхэд 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон билээ. 

 Ийн   Орхон аймгийн Баян-Өндөр сум хоёр жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьж ашиглалтад оруулж буй    Монгол Улсын анхны сум болж байна.  Цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаанд хамран сурах тойргийн бяцхан хүүхдүүд, тэдний эцэг эхийн төлөөлөл, цэцэрлэгийн хамт олон аймаг орон нутгийн удирдлагууд оролцов. 

“Баян-Өндөр” цэцэрлэг ашиглалтад орсноор орон нутагт шинээр 27 ажлын байр бий болж байна.  Уг бүтээн байгуулалтыг “Хөх тавилан” ХХК гүйцэтгэлээ. 

Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.