УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 2023 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, САЛБАР, НЭГЖҮҮД ШАЛГАРЛАА
Тус байгууллага нь 2023 оны тэргүүнээр шалгарсан байгууллага, салбар, нэгжийг ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал зарлалаа.
2023 оны нэгдсэн дүнгээр Дорноговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 1 дүгээр байрт, Говьсүмбэр аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 2 дугаар байрт, Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв 3 дугаар байрт тус тус шалгарч өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа.
Цаг уурын шинжилгээ, мэдээллийн 2023 оны ажлын үр дүнг үндэслэн Говь-Алтай аймгийн “Ажбогд”, Өвөрхангай аймгийн “Баян-Өндөр”, Завхан аймгийн “Завханмандал” өртөөдийг “2023 оны тэргүүний өртөө”-гөөр, Булган аймгийн “Булган бороо”, Завхан аймгийн “Завхан бороо” экспедицийг “2023 оны тэргүүний тунадас нэмэгдүүлэх экспедиц”-ээр, Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг “Улсын тэргүүний лаборатори”-оор, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораторийг “2023 оны байгаль орчны шинжилгээний тэргүүний лаборатори”-оор тус тус шалгаруулж, өргөмжлөл олголоо.
Шинжилгээ, мэдээллийн 2023 оны ажлын үр дүнг үндэслэн Хэнтий аймгийн “Норовлин”, Дорноговь аймгийн “Хатанбулаг”, Орхон аймгийн “Улаантолгой”, харуулуудыг “2023 оны тэргүүний харуул”-аар, Баян-Өлгий аймгийн “Ховд-Өлгий”, Архангай аймгийн “Орхон-Өлзийт”, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ-Зүүнбүрэн” усны харуулуудыг “2023 оны тэргүүний ус судлалын харуул”-аар тус тус шалгаруулж өргөмжлөл олголоо.
Түүнчлэн Улсын болон оны тэргүүний өртөө, харуул лаборатори, экспедицээр шалгарсан салбарын албан хаагчдад ажлын гүйцэтгэлийн үнэлгээг харгалзан үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал нэг удаа олгохыг холбогдох Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нарт зөвшөөрлөө.
Ингээд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын зөвлөгөөн-2023 амжилттай болж өнгөрлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.