“ХИМИЧДИЙН ХОЛБОО” ТББ 800 ОНООТОЙ СУРАГЧДЫГ БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫН ХАМТ УРАМШУУЛЛАА.
“ХИМИЧДИЙН ХОЛБОО” ТББ 800 ОНООТОЙ СУРАГЧДЫГ БЭЛТГЭСЭН БАГШ НАРЫН ХАМТ УРАМШУУЛЛАА.
2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд манай аймгийн 1180 сурагч хамрагдаж нийт 14 сурагч 800 оноо авч чаджээ. Үүнээс 3 сурагч химийн хичээлээр 800 оноо, 11 сурагч 700-аас дээш оноо авсныг Орхон аймгийн Химичдийн холбоо үнэлж бэлтгэсэн багш нарын хамт урамшуулахаар болсон байна.
Орхон аймгийн “Химичдийн холбоо”-ны тэргүүн Р.Улаанхүү: Тэрээр МУ-ын анхдугаар Химийн олимпиадын тэргүүн байрыг эзэлж байсан бөгөөд Залуу химичдийн төлөө олон ажлыг зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн ЭЕШ-нд улсын хэмжээнд нийт 11 хүүхэд химийн хичээлээр дээд оноо авснаас 3 нь Орхон аймгийн сурагчид байгаа нь Орхон аймагт химийн шинжлэх ухаан, сургалт судалгааны үйлдвэрүүд хөгжих боломж дүүрэн байгааг тэрээр онцолж байв. Химээр амьдралын анхны алхамаа хийж байгаа сурагчид болон тэдний багш нарт баяр хүргэж амжилт хүслээ.
Орхон аймгийн Химичдийн холбоо нь өнгөрсөн 7 дугаар сард байгуулагдаж химийн шинжлэх ухаантай ажил амьдралаа холбон яваа 500 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн байна.
Д.Тунгалагтуул 14-р сургуулийн химийн багш, холбооны гишүүн
Тэрээр 22 дахь жилдээ химийн багшаар ажиллаж байгаа бөгөөд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэсэн шавь Пүрэвжавын Золзааяа нь 800 оноо авчээ. Тэрээр сурагчид ихэвчлэн онлайнаар суралцаж, хичээлдээ бэлтгэсэн тул энэ жилийн амжилт тэдний өөрсдийн хичээл зүтгэл байсныг онцолж хэлэв. Мөн Химичдээ дэмжиж, тэдний ирээдүйн төлөө, шинжлэх ухааны төлөө ажиллаж байгаа Химичдийн холбоонд талархал илэрхийллээ.
Мөн Орхон Эмпати сургуулийн багш Уртнаа түүний бэлтгэсэн сурагч С.Тулга-Эрдэнэ Хими, Орос хэл, Англи хэл хичээлүүдээр 800 оноо, 14-р сургуулийн химийн багш Түвшинжаргалийн бэлтгэсэн шавь Э.Пүрэвжав нар 800 оноо авчээ. Мөн Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Лицей сургуулийн химийн багш, МУ-ын гавьяат багш Мэнджаргалын шавь нар химийн хичээлээр 700-аас дээш оноо авсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.