ТӨВ АЙМГИЙН НИЙТ НУТГИЙН 80 ХУВЬД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧ, ЦАСНЫ ЗУЗААН 15-30 СМ-Т ХҮРЧЭЭ
Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Сумын төвөөсөө 16 километр зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагджээ. Тэднийх 400 гаруй толгой малтай тоолуулсан, 30 хувьтай нь л үлдсэн тухай малчин С.Эрдэнэ-Очир ярьж байна. Онцгой байдлын газраас хийсэн үнэлгээгээр Төвийн бүсийн гурван аймгаас Төв аймаг маш хүнд гэж гарсан. Төв аймгийн зарим сум шилэн зудтай байна. Ялангуяа, урд талын зургаан сум маш хүнд байдалтай байна.
0
0
0
0
0
0
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.