Нийтлэлийн уралдаанд урьж байна
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү нийтлэлийн уралдааныг зарлаж байна.
МОНГОЛБАНКНААС СЭТГҮҮЛЧИД, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ НИЙТЛЭЛИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ НЭГ. СЭДЭВ: “МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ БАНКНЫ САЛБАРЫН ГҮЙЦЭТГЭЖ БУЙ ҮҮРЭГ” Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ой 2024 онд тохиож байна. Түүхт ойг тохиолдуулан банк санхүүгийн системийн хөгжил, нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, Төв банкны үйл ажиллагааг сурталчлан таниулах хүрээнд энэхүү нийтлэлийн уралдааныг зохион байгуулж байна. Нийтлэлийн уралдааны зорилго нь эдийн засгийн чиглэлээр мэдээ, сурвалжилга, нийтлэл бэлтгэдэг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын бэлтгэсэн нийтлэлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулалтад сэтгүүлчдийн дуу хоолойг тусгахад оршино. ХОЁР. НИЙТЛЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: ✓ Нийтлэлийг 1000-1500 үгэнд багтаан бичих; ✓ Судалгаа, тоо баримттай байх; ✓ Үг, үсгийн болон утга найруулгын алдаагүй байх; ✓ Нийтлэл бичих ерөнхий бүтцийг баримталсан байх; ✓ Бусдын бүтээлийг хуулбарлаагүй байх. ✓ Нийтлэлийн бичгийн стандарт: o Үсгийн фонд: Times New Roman; o Үсгийн хэмжээ: 12; o Мөр хоорондын зай:1,5; o Margins: top 2cm, bottom 2cm, left 3cm, right 1.5 cm. ✓ Нүүр хуудсанд өөрийн овог, нэр, ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагын нэр, холбоо барих 2 утасны дугаар, и-мэйл хаягийг бичих; ГУРАВ. ШАЛГАРУУЛАЛТ ✓ Нийтлэлд тавигдаж буй шаардлагыг хангасан, өгөгдсөн сэдвийн хүрээнд бодит мэдээллийг ашиглаж, баримтаар баталгаажуулсан, энгийн ойлгомжтой, сонирхолтой байдлаар бичигдсэн эсэхийг харгалзан эхний 3 болон Тусгай байрын эздийг тодруулна. ✓ Нийтлэлийн уралдааныг 2024 оны 02-р сарын 14-ны өдрөөс 2024 оны 03-р сарын 14- ны өдрийг хүртэлх хугацаанд зарлах бөгөөд шалгарсан оролцогчдод өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулна. Үүнд: Ⅰ байр: 2,000,000 төгрөг Ⅱ байр: 1,500,000 төгрөг Ⅲ байр: 1,000,000 төгрөг Тусгай байр: 500.000 төгрөг байна. ✓ Хугацаа: Уралдаанд оролцох бүтээлийг 2024 оны 02-р сарын 14-ны өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18.00 цаг хүртэл цахим хэлбэрээр communication@mongolbank.mn хаягаар, хэвлэмэл хувийг Монголбанкны Удирдлага, төлөвлөлтийн газрын Хэвлэл, мэдээллийн алба хүлээн авна. Бага тойруу 3, 15160, Улаанбаатар, Монголбанкны “А” байр ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБА УДИРДЛАГА, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР МОНГОЛБАНК Дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolbank.mn веб хуудаснаас болон 11-323078 утсаар лавлана уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.