“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН САЙН САНАЛЫН СИСТЕМИЙН 100 МАНЛАЙЛАГЧ “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2023”
2023 онд Сайн саналын системээр дамжуулан ажилтнуудаас ажил сайжруулахад чиглэгдсэн 8760 санал бүртгэгдсэнээс 7325 санал үнэлэгдэж, 83.3% нь хэрэгжсэн байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд 2023 оны байдлаар Сайн саналын системээр дамжуулан өдөрт 24 сайжруулалтын санал гаргаж, тэдгээрийн 21 нь хэрэгжиж, ажлын талбар, ажлын процесс бүрд байнгын сайжруулалт хийгдэж байна.
Сайн саналын системд ирсэн саналуудын 31% нь хөдөлмөрлөх орчныг сайжруулах замаар үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулах, 18% нь эрсдэлийг бууруулах, 14% нь тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, 6% нь эрчим хүчийг үр ашигтай зарцуулах, 11% нь технологийн тасралтгүй ажиллагааг хангах, 11% нь үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, үлдсэн 8% нь бусад чиглэлийн сайжруулалтын шийдлүүд байна.
Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 33% нь удирдах болон инженер техникийн ажилтан, 67% нь ажилтан, албан хаагчид байгаа бөгөөд тэдгээрийн 25% нь механикийн, 22% нь эрчим хүчний, 19% нь технологийн, 11% нь автоматжуулалтын, үлдсэн 23% нь бусад чиглэлийн ажил эрхэлдэг ажилтнууд байна.
2023 онд Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварын механикч А.Бямбасүрэн Сайн саналын системээр дамжуулан нийт 179 санал гаргаж, 88%-ийг үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар жагсаалтыг тэргүүлжээ. Эх сурвалж: Erdenettoday.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.