ЭХНИЙ ЭЭЛЖИНД ТАСЛАЛТ ХИЙГДСЭН АЙЛУУД 9 САРЫН 8-НД ХАЛУУН УСТАЙ БОЛНО.
9 ДҮГЭЭР САРЫН 15 ГЭХЭД ХЭРЭГЛЭЭНИЙ ХАЛУУН УСААР ХАНГАХ ЧИГЛЭЛИЙГ ӨГЛӨӨ.
"Тавин лан" компанийн гүйцэтгэлтэй эхэлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын орон сууцны "Уурхайчин 1,2,3" хороолол руу дулааны шугам татах ажил удааширалтай байгаагаас үүдэлтэйгээр хэрэглээний усны хангалтын хугацаа хойшилж иргэдийг бухимдуулж байна.
Энэ асуудалтай холбоотойгоор Орхон аймгийн удирдлага, хурлын төлөөлөгчид, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, газар дээр ажиллалаа. Үндсэндээ 66 хоногийн хугацаанд шугам засварын ажил хийгдсэн ч заагдсан хугацаанд ажил дуусаагүй байдалтай байна. Өнгөрсөн хугацаанд ажил гүйцэтгэл удаашралтай байгаа ч холбогдох байгууллага нь шат дараалсан хяналт тавиагүй, гүйцэтгэгч компани ковидтой холбоотойгоор бараа материалын татан авалт цаг хугацаа алдсан гээд асуудал шат шатандаа үүссэнээс болж 3 багийн 5000 гаруй айл өрхийн 17000 мянга гаруй иргэд хохироод байна.
“Тавин лан” ХХК-н угсралтын инженер Б.Амарбаяр: Манай байгууллага 250 хүний бүрэлдэхүүнтэй шөнө орой гэхгүй ажиллаж байна. Ковидтой холбоотой ажил удааширсан асуудал байгаа. Энэ төсөл ганц дан зам засах нэг турба гүйлгэх ажил биш учираас ажил удаж байна. Эхний ээлжид таслалт хийгдсэн айлуудын хэрэглээний усыг 9-р сарын 8 нд өгнө.
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн: Бид бүхэн бүтээн байгуулалтын ажлын талаар нэгдсэн ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Энэ бол Эрдэнэт хотын болоод ард иргэдийн эрх ашгийн төлөөх ажил бөгөөд бид хийх ажлаа олж ядсандаа хийж байгаа юм биш. Үндсэндээ Эрдэнэт үйлдвэр зөвхөн шинээр барьж байгаа орон сууцны хорооллыг дулааны шугамд холбоход өнөөдрийн энэ ажлаас 12 тэрбум төгрөгөөр хямд хийх боломжтой байсан.
Уулзалтын үеэр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал гүйцэтгэгч “Тавин лан” ХХК-ийг уртасгасан цагаар ажиллаж 9-р сарын 15-ны дотор ажлаа дуусган айл өрхийн хэрэглээний халуун усаар хангах, захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг хяналтаа сайжруулах чиглэл өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.