Статистик мэдээлэлээр урьдчилан сэргийлэх үзлэг өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар нэмэгджээ
Эрүүл мэндийн байгууллагууд давхардсан тоогоор 132.2 мянган хүнд үзлэг хийснээс 32.2 хувийг нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Өмнөх оны мөн үеэс нийт үзлэг 14.4 хувиар, урьдчилан сэргийлэх үзлэг 10.8 хувиар нэмэгдсэн байна. Сэргийлэх тарилгад 2.2 мянган хүн хамрагдсан ба өмнөх оны мөн үеэс хамралт 0.1 нэгж хувиар их байна. Эрүүл мэндийн газрын мэдээгээр аймгийн хэмжээнд 320 эх амаржин, 94 хүн нас баржээ. Өмнөх оны мөн үеэс 1000 хүнд ногдох нас баралт 0.2 промилээр нэмэгдэж, төрөлт 0.5 промилээр буурчээ. Тайлант хугацаанд эхийн эндэгдэлгүй ажиллав. Халдварт өвчнөөр өвчилсөн 130 тохиолдол гарсан нь өмнөх оны мөн үеэс 56.3 хувиар буюу 9.5 продицимилээр буурчээ. Нийт өвчлөлтийн 31.5 хувийг мөөгөнцөр, 23.1 хувийг салхинцэцэг, 10.8 хувийг трихоманаз, 8.4 хувийг тэмбүү, 8.4 хувийг сүрьеэ, 6.1 хувийг заг хүйтэн, 5.4 хувийг кандид, 3.1 хувийг гахай хавдар, 0.8 хувийг цусан суулга, 0.8 хувийг халдварт шар, 0.8 хувийг гар, хөл, амны өвчин, 0.8 хувийг улаан эсэргэнэ эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.