ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙГ УГТАН ЗОХИОН БАЙГУУЛСАН ГАР БӨМБӨГ, САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Дэлхийн эмч нарын өдөр”-г АНУ-д 1933 оны 3-р сарын 30-нд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Харин 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон эмч нартаа баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн юм байна. Манай улсад эмч нарын баярын өдрийг угтан “Алтан чагнуур” ёслолы ажиллагаа болон “Алтан гарт эмч- Шилдэг залуу” шалгаруулах ёслолыг жил бүр зохион байгуулж ирдэг уламжлалтай. Энэ өдрийг угтаж гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.
Волейболын тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байранд “Эрдэнэт медикал” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн баг тамирчид
2-р байранд “Баян-Өндөр” мед эмнэлгийн баг тамирчид
3-р байранд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баг тамирчид
Волейболын тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байранд Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын баг тамирчид
2-р байранд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн I-р баг
3-р байранд “Эм холбоо”-ны баг тамирчид тус тус байр эзэллээ.
Эрэгтэй шилдэг тоглогчоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч С.Бадрал
Эмэгтэй шилдэг тоглогчоор “Youthtopia” арьс гоо заслын эмнэлгийн эмч А.Намуунаа
Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээний эрэгтэй төрөлд:
1-р байранд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баг тамирчид
2-р байранд “Баян-Өндөр мед” эмнэлгийн баг тамирчид
3-р байранд Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын баг тамирчид
Сагсан бөмбөгийн 3х3 Тэмцээний эмэгтэй төрөлд:
1-р байранд “Шүд холбоо”-ны баг тамирчид
2-р байранд Бүсийг оношилгоо эмчилгээний баг тамирчид
3-р байранд “Эм холбоо”-ны баг тамирчид
Эрэгтэй шилдэг тоглогчоор БОЭТ-ийн эмч Д.Оюунболд
Эмэгтэй шилдэг тоглогчоор “Очир талcт” шүдний эмнэлгийн эмч Б.Ганзул нар тодорлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.