Энэ сарын агаарын температурын дундаж нь олон жилийн дундаж (Баян-Өндөр 3.1 градус, Жаргалант 4.3 градус)-ийн орчим байх төлөвтэй. Энэ сарын хур тунадасны хэмжээ нь олон жилийн дундаж (Баян-Өндөр суманд 13.1 мм, Жаргалант суманд 6.7 мм)-ийн орчим орох төлөвтэй. Сарын эхээр хур тунадас орж, салхи шуургатай байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД-аас 1-3 градусаар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД-аас 1-4 градусаар дулаан, бусад хугацаанд ОЖД-ийн орчим байх төлөвтэй байна
ЗӨВЛӨМЖ: Дөрөвдүгээр сард агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй. Сарын эхээр хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны нарийвчилсан мэдээ цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.