Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

JCI ЭРДЭНЭТ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ УДИРДЛАГЫН БАГИЙН V ХУРАЛ БОЛЛОО

JCI ЭРДЭНЭТ САЛБАР БАЙГУУЛЛАГЫН 2024 ОНЫ УДИРДЛАГЫН БАГИЙН V ХУРАЛ БОЛЛОО

JCI Эрдэнэт салбар байгууллагын удирдлагын багийн V хурал өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 30-нд боллоо.

Хуралдаанаар 3 дугаар сарын сургалт, үйл ажиллагааны тайлан, 4 дүгээр сарын төлөвлөгөө зэргийг хэлэлцсэн юм.

Мөн ирэх сарын 19-21-нд Дархан-Уул аймагт болох JCI Olympic спортын наадмын  бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Тус наадам нь JCI  Монгол байгууллагаас жил бүр зохион байгуулдаг уламжлалт үйл ажиллагаа юм. JCI Olympic наадамд JCI Эрдэнэт салбар байгууллага спортын 8 төрөлд 30 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөж байгаа аж.

Түүнчлэн JCI Ази, Номхон Далайн Бүсийн Чуулган буюу ASPAC Vip Luncheon олон улсын чуулганд оролцогсдын бүртгэл явагдаж буйг онцоллоо. Тус үйл ажиллагаа энэ жил, Камбож улсын Ангкор хотод 6 дугаар сарын 6-9 өдрүүдэд болох бөгөөд JCI Монгол болон салбар байгууллагууд онцгой үүрэгтэй оролцохоор бэлтгэл ажил хангаж байна.  Учир нь JCI ASPAC-2025 Ази номхон далайн бүсийн чуулганыг Монгол улсад хийх юм.

Түүнчлэн  хуралдаанаар JCI байгууллагын үнэт зүйл, дүрмийг үлгэрлэн, оролцоогоороо манлайлсан шилдэг нэг гишүүн тодрууллаа. JCI Эрдэнэт салбар байгууллагын 2024 оны 3 дугаар сарын шилдэг гишүүнээр Д.Бямбасүрэн тодров. 

Хуралдааны төгсгөлд JCI  Эрдэнэт салбар байгууллагын удирдах бүрэлдэхүүн зохион байгуулж буй бүхий л үйл ажиллагаагаараа гишүүддээ болон JCI байгууллагыг сонирхогч залуучуудад эерэг өөрчлөлт бүтээх, хөгжих, нөхөрлөл нетворк, манлайлах боломж олгохыг зорьдгоо илэрхийллээ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.