ЗАСГИЙН ГАЗАР ОРОН НУТАГТ 300 МЯНГАН ОРОН СУУЦ БАРИХААР ТӨЛӨВЛӨСӨН.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан: “Нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот байршиж байна. Хотын 0.2 хувь дээр төрийн захиргаа , үйлчилгээний байгууллагуудын 90 гаруй хувь нь байна. Энэ нь түгжрэл төвлөрлийн гол шалтгаан болж байна. Тиймээс үүнийг задалж, төрийн байгууллагууд өөрсдөө манлайлж хотоос нүүх ёстой. Хотоос хөдөө рүү шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэх нь энэ хорооны ажлын гол зорилго гэв. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж хөдөө орон нутаг руу шилжилт хөдөлгөөнийг нэмэгдүүлэхийн тулд иргэдийн амьдрах орчин, ажлын байрны асуудал, эрүүл мэндийн хүртээмж, хүүхдийн боловсрол гэсэн дөрвөн гол асуудлыг шийдвэрлэх ёстой. Тухайлбал орон нутагт түрээсийн орон сууцыг олноор барьж, Улаанбаатараас орон нутагт шилжин ирж байгаа иргэдийг хөнгөлөлттэй хэлбэрээр түрээсийн орон сууцанд оруулах хэрэгтэй. Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн. Ипотекийн зээлийг орон нутагт 3 хувь болгож, зээлийн 50 хувийг орон нутагт олгохоор шийдвэрлэсэн”
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.