“БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-2024 БОЛЖ БАЙНА
Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 98 жилийн ойн хүрээнд “ Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөө”-2024 салбарын нэгдсэн арга хэмжээ Орхон аймгийн Соёл урлагын цогцолборт өнөөдөр болж байна.
Зөвлөгөөнд Төрийн болог төрийн бус байгууллагууд, 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтнүүд, барилгачид, инженер, техникийн ажилтнууд, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн төлөөлөл болох нийт 400 гаруй хүн оролцож байна.
Барилгын салбар тулгамдаж буй асуудлууд шийдвэрлэх, хууль, эрх зүйн баримт бичгүүдээ шинэчилж, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаагаа дээшлүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилтын дор энэхүү нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц. Даваасүрэн зөвлөгөөнийг нээж, үг хэллээ. Тэрээр Барилгын салбарт 5418 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж, 110 мянга гаруй хүн ажиллаж байгааг цохон тэмдэглээд Монгол Улсын Барилга, хот байгуулалтын салбарт бүтээн байгуулалтын ажил тасралтгүй өрнөж 2023 оны эцсийн байдлаар 79,1 мянган ажилтан, албан хаагчидтайгаар 7.5 их наяд төгрөгийн барилга угсралтын, их засварын ажлыг гүйцэтгэж, 19 мянган айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулан, шинэ хотуудын төлөвлөлтийг хийж инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэн, газрын харилцааг цахимжуулж, Улсынхах хөгжил цэцэглэлтэд үлэмж их үүрэг гүйцэтгэн ажилласаныг онцлов.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.