Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-4°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

2023 ОНД МОНГОЛ УЛСАД 651061 ЖУУЛЧИН ИРЖ, 1,3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОРУУЛАВ

2023 ОНД МОНГОЛ УЛСАД 651061 ЖУУЛЧИН ИРЖ, 1,3 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ОРЛОГО ОРУУЛАВ

БОАЖЯ, Mongolia Tourism Organization холбоо хамтран зохион байгуулж буй “TOURISM WEEK” Хөрөнгө оруулалтын чуулганаар үргэлжилж байна. Чуулганы нээлтэд БОАЖ-ын Сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Аялал жуулчлалын салбарт “Төрөөс баримталж буй бодлого, шийдэл” сэдвийн хүрээнд танилцуулга хийлээ.  2024 оны 1-3 дугаар сард ирсэн жуулчдын сэтгэл ханамжийн судалгаагаар Монголын өвлийн аялал жуулчлал, дулааны улирлын аялал жуулчлалаас давсан үзүүлэлттэй байна.  

Мөн аялал жуучлалын салбарт хөрөнгө оруулалтын туршлага, амжилттай хэрэгжсэн төслийн танилцуулга, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай 30 гаруй төслийг танилцууллаа.  Мөн Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь Солонгос, Европ, АНУ, Япон, ОХУ болон БНХАУ-ын тур операторын В2В уулзалт зохион байгуулагдаж, хууль эрх зүйн орчин, журмын шинэчлэлийн талаар мэдээллүүд солилцох юм. Түүнчлэн ОХУ, БНХАУ, Солонгос, Тайланд, Герман, Швейцарь улсуудын аялал жуулчлалын холбоодуудтай маркетинг зар сурталчилгаа, сургалт зохион байгуулж хамтын ажиллагааг бэхжүүллээ. Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.