“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ХАЯГДАЛ ХУРААХ ШИНЭ САНГИЙН ШАВ ТАВИХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР БОЛЛОО.
Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Орхон айгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Захиргаа удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа болон Баяжуулах фабрикийн удирдлагууд, баяжуудагчдын төлөөлөл оролцлоо. Тус хаягдлын сан 2028 онд ашиглалтад орох бөгөөд 60 жилийн ашиглалтын хугацаатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. Хаягдлын аж ахуйн нийт хэмжээ 7048,39 га талбай юм.
Шинэ хаягдлын сангийн уг газар нь 3948 га газар нь Орхон аймгийн Жаргалант сумын эзэмшил, 3097 га газар нь Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт харьяалагдаж байна.
Зураг төсөл боловсруулах ажлыг Австрали улсын "ЭиТиСи Вилямс" компанитай гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээт ажил хуваарийн дагуу явагдаж байна. Тус компани нь энэ салбарт 40 гаруй жил ажиллаж дэлхийд 400 гаруй төслийг хийж гүйцэтгэж байсан туршлагатай компани юм. Шинэ хаягдлын аж ахуйн сан 2028 онд ашиглалтад орох бөгөөд цаашид 60 жил ашиглагдана.
Одоо ашиглаж байгаа хуучин хаягдлын сан нь 1978 оноос эхэлсэн бөгөөд 45 жилийн хугацаанд 993сая тонн хаягдал элс 110 м өндөр далан бүхий 2200 гаруй га элсэн далайг хамарсан орчин.
Олон улсад одоо ашиглаж байгаа болон хайлжсан нийт хаягдлын сангуудын 90 орчим хувь нь далангийн өндөр болон хуримтлуулсан хаягдлаараа эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн хаягдлын сангаас бага байгаа нь манай хаягдлын сан дэлхийд томоохонд тооцогдож байна.
Харин хуучин хаягдлын аж ахуй өнгөрсөн 45 жилийн хугацаанд тэрбум гаруй тонн хүдэр боловсруулж, нийт боловсруулсан хүдрийнхээ 98 хувийг хаягдлын санд хурааж, төвлөрүүлсэн. Үндсэндээ хаягдлын сан үүргээ гүйцэтгэж дүүрсэн. Хуучин хаягдлын аж ахуй цаашид 12 жил ашиглах хугацаа бий ч 133 метр ашиглаж болох судалгаа байгаа юм. хуучин хаягдлын аж ахуйг бүрэн нөхөн сэргээгдэх бөгөөд хуучин хураагдсан хаягдал нь үүсмэл ордод бүртгэгдэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.