ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЖ БУЙ “НОМЫН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТИЙН ТУУЗЫГ ТЭРГҮҮНИЙ УНШИГЧ Д.НАЦАГДОРЖ ТЭМДЭГТЭН 2 СУРАГЧ ХАЙЧИЛЛАА
Шинээр нээгдэж буй номын өргөөний нээлтийн туузыг 13-р сургуулийн 12-г ангийн сурагч Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн Н.Дарханбаатар, 14-р сургуулийн 5а ангийн сурагч Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн Б.Булганчимэг, Орхон аймгийн номын төвийн дарга асан Д.Цэрэнбат, МЗЭ-ийн гишүүн Д.Мандахсан, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамны дэд сайд, Хэргийг түр хамаарагч Мэйтью Фэрэнс, Орхон аймгийн Номын төвийн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цэнд-Аюуш нар хайчиллаа.
Орхон аймагт өсөн нэмэгдэж байгаа номын сангийн хэрэгцээнд тулгуурлан аймгийн ИТХ-ын шийдвэрээр Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутад өмнө нь шинэ номын сан байгуулах ажлыг эхлүүлэх чиглэл өгч байв. Улмаар Орхон аймгийн Засаг дарга Сэмжидийн Батжаргалын санаачилгаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний 91-р заалтад Эрдэнэт хотод анх Хүүхдийн номын сан барих ажлыг эхлүүлэх шийдвэр гарч 2021 оны орон нутгийн төсөвт хөрөнгийг нь анх суулгажээ. Барилгын нийт өртөг 4,6 тэрбум төгрөг.
Улмаар 2021-06-10-ны өдөр “Номын өргөө бүхий цогцолбор барилга”-ын түлхүүр гардуулах нөхцөлтэй ТГ-01/21 тоот ажлын гэрээ байгуулагдаж “Шинжүү” ХХК тендерт шалгарснаар барилгын ажил эхэлсэн түүхтэй. Анхны гэрээгээр 2022 оны 12 дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байв. Улмаар короновирус цар тахлын улмаас барилгын ажил тодорхой хэмжээгээр удааширч 2024 оны 2 дугаар сард улсын комисс ажилласан юм.
“НОМЫН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН ХҮЧИН ЧАДАЛ:
Орхон аймагт 2024 онд ашиглалтанд орсон “Номын өргөө” барилга нь цаашид Нийтийн номын сангийн уншлага үйлчилгээг аймгийн иргэдэд хүргэж дараах төрөлжсөн танхимын болон бусад үйл ажиллагаа явагдана.
- Нийтийн уншлагын танхим-4 давхарт байрлалтай нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах хүчин чадалтай
- Гэрээр ном олголт-тогтмол хэвлэлийн уншлагын танхим 2 давхарт байрлалтай /нэг ээлжиндээ 20 хүн хүлээн авах хүчин чадалтай/
- Гэр бүлийн уншлагын танхим 2 давхарт байрлалтай /0-5 насны хүүхдүүд ээж аавтайгаа ном унших уншлагын танхим /нэг ээлжиндээ 15 хүн хүлээн авах хүчин чадалтай/
- Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан уншлагын танхим 1 давхарт байрлалтай /нэг ээлжиндээ 20 хүнд үйлчлэх хүчин чадалтай/
- Ганцаарчилсан байдлаар хөгжих, ном унших, эрдэм шинжилгээ судалгааны бүтээл хий VIP өрөө 2 өрөө ш/
- Багаар ажиллах өрөө танхим /15 хүний хүчин чадалтай/
Номын сангийн нийт хүчин чадал-172
- Америкийн соёл мэдээллийн төв 3 давхарт
- Уншлагын өрөө-15
- Интернет өрөө-10
- Maker space-12 /урлангийн өрөө/
- Esport-2
- Сургалтын өрөө-10
- Программын өрөө-92
- Америкийн төвийн хүчин чадал-141
Барилгын нийт хүчин чадал нь 1826,73 метр квадрат, 315 хүн нэгэн зэрэг үйлчлүүлэх боломжтой.
Тус барилгад Орхон аймгийн Нийтийн номын сан үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь түүхэндээ Орхон аймгийн номын сан нь анх удаа Номын сангийн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж буй хэрэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.