ШТС-УУД МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА
Өнөөдөр “Сод Монгол”, “Шунхлай” “Петровис” ШТС-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. Яг өнөөдрийн байдлаар дээрх 3 станцуудад 92, 95, 98 нөөц хязгаарлагдмал байна. Харин дизель түлшний хувьд хангалт байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор станц бүр өөр өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан түгээлт хийж байгаа бөгөөд өдрийн лимит тогтоож байна. “Сод Монгол” ШТС-ын хувьд карттай хэрэглэгчиддээ өдөрт 20,000 мянган төгрөний шатахуун олгож байгаа бол, “Шунхлай” ШТС-ын хувьд 30,000 мянган төгрөгний шатахуун олгож байна. Орхон аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа ШТС-уудын хувьд зэргэлдээх аймгуудад мөн нийлүүлэлт хийдэг учир огт шатахуунгүй болж зогсолт хийхгүйн тулд хязгаарлалт хийж байна.Өнөөдөр өгсөн мэдээлэлийн үеэр ШТС-ын удирдлагууд иргэдийг хэрэглээндээ хязгаарлалт хийхийг уриалж байгаа бөгөөд дизель түлш ашигласан тээврийн хэрэгсэл ашиглах хэрэгтэйг уриалсан. Мөн онцгой обектуудад шатахууны хомсдол үүсгэхгүйн тулд хязгаарлалт хийж байгааг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэйг сануулсан.
https://fb.watch/8b-WV8JLG8/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.