"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" ТӨҮГ-ЫН ГАЗАР “ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ЭХЛЭСНЭЭС ХОЙШ 3,4 САЯ МОД ТАРЬЖЭЭ
"Тэрбум мод үндэсний хеделгеен" эхлэснээс хойш нийт 3,4 сая модыг тарьж, 500 мянган модны тарьц үржүүлсний зэрэгцээ Хангалын голын дагуух татмын ойг нөхөн сэргээх, Байгалийн бургасан ойн плантац байгуулах ажлыг гүйцэтгэсэн.
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ нь мод тарьж, арчлан, ургуулах ажлыг БОАЖЯ, Ойн газрын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 13 аймгийн бүс нутагт хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулан уул уурхайн компаниудад үлгэр жишээ болохуйц ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна. 2022 онд "Ногоон хөгжлийн төслийн нэгж"-ийг үйлдвэрийн дэргэд байгуулж Монгол улсын анхны ойн үрийг хадгалах, генетик нөөцийг хамгаалах "Ойн генетик нөөцийн Эрдэнэт тев", Биобордоо, микоризт хөрс боловсруулах "Хөрсний инновац, технологийн Эрдэнэт төв" Хангайн бүсэд жилд 10 сая шилмүүст модны тарьц бойжуулах хүчин чадалтай Мод үржүүлгийн Эрдэнэт цогцолбор (Булган аймгийн Сэлэнгэ сумын Шар талд 134 га талбай) Говь хээрийн бүсэд жилд 1 сая тарьц, суулгац бойжуулах Мод үржүүлгийн газруудыг байгуулахаар ажиллаж байна. "Эрдэнэт 100 сая мод" хөтөлбөрийн хүрээнд Хангайн бүсийн доройтсон ойг нехен сэргээх зорилгоор 33 сая мод, Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод, Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.