ЭНЭ БЯМБА ГАРИГ БУЮУ 11 НД “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” ӨДӨРЛӨГ БОЛНО
Жил бүрийн тавдугаар сарын 15-нд дэлхийн гэр бүлийн өдөр тохиодог. Энэ өдрийг угтан аймгийн ЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг “БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ” өдөрлөг энэ бямба гаригт Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнд болно.
“Бүх хайраа гэр бүлдээ” өдөрлөгийн зорилго нь гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжихэд эцэг эхийн оролцоог хангах, спорт танин мэдэхүйн мэдлэг ойлголтыг хөгжүүлж, гэр бүлийн сайн сайхны төлөөх үйл ажиллагааг дэмжхэд оршдог билээ.
Өдөрлөгийн үеэр хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон Мөлхөө жаал өртөө, Циркийн тоглолтын өртөө, Эрүүл мэндийн өртөө, Спортын өртөө, Гайхамшигт бяцхан хүмүүс өртөө зэрэг 10 гаруй төрлийн спорт, соёл урлагийн олон сонирхолтой арга хэмжээг өртөөчлөн зохион байгуулах тул хүүхэд багачуудаа өргөнөөр оролцож, амралтын өдрөө дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна. Мөн энэ үеэр үлгэр жишээ таван гэр бүлийг шалгаруулна.
Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар ЗДТГ, Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулагчаар Баян-өндөр сумын ЗДТГ, Соёл урлагийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Биеийн тамир спортын газар, Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн, Эрүүл мэндийн газар, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна. Өдөрлөг 10:00-18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.