“АЧИТ ИХТ” ХХК-ИЙН ҮЙЛДВЭРИЙН ЗАХИРАЛ И.БАТБОЛД: ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛНЭ
Манайх Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд Засгийн газраас гарсан шийдвэрийг биелүүлнэ. Хамтран ажиллахад нээлттэй. Шийдвэр гарсаны дараагаар бид Эрдэнэт үйлдвэрт 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, яриа хэлэлцээрээ эхлүүлье гэдэг санал тавьсан. Ажлын хэсэг гараад 34 хувийг хэзээнээс яаж тооцох, ямар хэмжээний төлбөр хийх тооцоолол судалгаа гарах байх. Тэрний дагуу бид 34 хувиа Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэхэд бэлэн байна. Манайд өнөөдөр 200 гаруй хүн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа одоогоор хэвийн, ямар нэгэн асуудалгүй яваа. Янз бүрийн хязгаарлалт хийсэнтэй холбоотойгоор үйлдвэрлэл бол зогсохгүй. Харин зохицуулалтууд бол хийгдэнэ. Бид цалин хөлсөө авахаар ажиллаж байгаа ажилчдын боломжийг хааж болохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс дотоод ажлаа хэвийн явуулна.
Эх сурвалж: ErdenetToday.mn Гэрэл зургийг Б.Баттөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.