“Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж буй “ГАРААНЫ БИЗНЕС-2021” ТӨСӨЛ Өрхийн болон Бичил бизнест шинэлэг санаа, технологи, инноваци шингээсэн Гарааны бизнесүүдийг дэмжих, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж буй ажил юм.
Гарааны бизнес-2021 төсөл сонгон шалгаруулалтад 128 иргэн 91 төсөл ирүүлсэнээс Өрхийн болон бичил бизнес эрхлэгч, Аялал жуучлалын менежмент, Брэндинг, маркетинг, Тээвэр ложистик, экспортын менежмент төсөлд хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэй тус бүр 5 сая төгрөг, “Бидэрт манхан” ХХК-ийн Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 60 сая, “Эрдэнэт ШУТП”-ын судалгаа, үйлдвэрлэлийн цогцолборын нутаг дэвсгэрт 2400 м.кв газарт үйл ажиллагаа явуулах эрх, “Бүрэн Өндөр Энержи” ХХК-ийн Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Эдгээр иргэн, ААН-үүдэд олгосон зээл нь хүүгүй, барьцаагүй, 24 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.