БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ХОЙД БҮСИЙН СКАУТЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД БУЛГАН АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА
Монголын Скаутын холбооны Булган аймаг дахь салбар зөвлөл Кёнги аймгийн хойд бүсийн холбоо нь хоёр орны скаутын зөвлөлийн удирдагчид болон албаны хүмүүс хоёр орны скаутын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд илүү ойр найрамдалт харилцааг тогтоон ажиллаж буй.
Энэ ажлын хүрээнд Хойд Кёнги аймгийн зөвлөл сайн дурын ажлыг хийж гүйцэтгэхээр өнөөдөр Булган аймагт 25 хүний бүрэлдэхүүнтэй ирээд байна.
Кёнги аймгийн Хойд бүсийн ерөнхий зөвлөх Jang Yong Woon нарын төлөөлөл аймгийн удирдлагуудтай санал солилцож, цаашдын гадаад харилцааны чиглэлээр Булган аймгаас Кёнги аймгийн Шинхан их сургуульд суралцаж буй оюутны тоог энэ намар 40 болгон нэмэгдүүлэх боломжтойг мөн онцоллоо.
Кёнги аймгийн төлөөлөгчид МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэрбум мод-Үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж “Сансар-2“ сааданд аймгийн cкаутуудын хамтаар мод тарьсан. Мөн Орхон суманд малчин өрх айлаар зочилно. Харин солонгосчууд хөгжимт бүжгийн театрт Солонгосын ардын урлагийн тоглолтоо Булганчуудад хүргэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.