Үндсэн агуулга руу шилжих
Үүлэрхэг Орхон -9°/3°
  • USD 3597.3
  • EUR 4039.23
  • CNY 538.59
  • RUB 43.4
  • KRW 2.71
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ТАВДУГААР САРЫН 19 НӨӨС ИХЭНХИ НУТГААР ДУЛААРНА

ТАВДУГААР САРЫН 19 НӨӨС ИХЭНХИ НУТГААР ДУЛААРНА

Тавдугаар сарын  19-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 19-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд нутгийн зарим газраар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

19-нөөс ихэнх нутгаар дулаарч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 22-ноос нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.