Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХК МЭХ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар гарын үсэг зурав. Санамж бичгийн хүрээнд:

 • Хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн үр нөлөөллийг бэхжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцох

• Уул уурхайн ажилтнуудад гэр бүлийн харилцаа, хандлагыг бэхжүүлэх тогтвортой харилцааг хадгалахад сургалт, лекц

• Ажлын байрны жендерийн тэгш байдал, үүсэж болзошгүй ажлын байрны бэлгийн дарамт, эрсдэлийг олон улсын судалгаанд үндэслэн харилцан санал солилцох

• Уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах гэх мэт хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар төлөвлөсөн байна. 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.