НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО /БУЛГАН АЙМАГ/
"Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил"-ийн ажлын нээлтийг "ХАМГААЛАХ НЬ ЭМЧЛҮҮЛЭХЭЭС ЧУХАЛ" уриан дор 2024 оны 05 дүгээр сарын 21-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Аймгийн хэмжээнд хүн амын дундах өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, амьсгалын зам, зүрх судас, шээс бэлгийн зам, арьсны өвчлөл орж байна. Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх ЭМ-ийн зорилтыг биелүүлэхэд НЭМ-ийн тусламж үйлчилгээг, чанартай, хүртээмжтэй хүргэж ард иргэдэд эрүүл дадал, хэвшлийг бий болгох шаардлагатай байна.
Булган аймгийн хэмжээнд халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэг 43,3%-тай байна. Эрүүл шүд арга хэмжээний хүрээнд 0-17 насны хүүхдийн шүдний үзлэг 50%-тай байгаа бөгөөд цаашид эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Иймд иргэн бүр амьдралын эрүүл зөв дадал хэвшлийг төлөвшүүлэн, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо, шинжилгээнд хамрагдаж, чанартай эрүүл урт наслахыг Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, уриалж байна.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газрын НБХ, агентлагийн дарга нар болон төрийн албан хаагчид, иргэд оролцлоо. Тус үйл ажиллагааг Аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Биеийн тамир спортын газар, Булган аймгийн хөгжим жүжгийн театр, Өрхийн эрүүл мэндийн төв, Эмийн санууд төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллаа. Нийт зохион байгуулагчид болон хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье. Булган аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.