Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-4°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

УБТЗ-ЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР СОРИХ " ОНЦ ХӨДӨЛГӨӨНЧИН" ТЭМЦЭЭНИЙ 3-Р ШАТ ЭРДЭНЭТ ӨРТӨӨНД БОЛЖ ЭРДЭНЭТ ЗАНГИЛААНЫ ХАМТ ОЛОН ТЭРГҮҮН БАЙРАНД ОРЛОО

УБТЗ-ЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР СОРИХ " ОНЦ ХӨДӨЛГӨӨНЧИН" ТЭМЦЭЭНИЙ 3-Р ШАТ ЭРДЭНЭТ ӨРТӨӨНД БОЛЖ ЭРДЭНЭТ ЗАНГИЛААНЫ ХАМТ ОЛОН ТЭРГҮҮН БАЙРАНД ОРЛОО

Улаанбаатар төмөр замчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Онц хөдөлгөөнчин” мэргэжил, ур чадварын тэмцээн Орхон аймагт болсон. Тус тэмцээнд Сүхбаатар, Эрдэнэт, Толгойт, Улаанбаатар, Чойр, Замын-Үүд зангилаа болон урилгаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тээвэр логистик”-ийн төв гээд 7 багийн 70 гаруй ган замчид оролцсон.   “Онц хөдөлгөөнчин” тэмцээн нь ажилтнуудыг хөгжүүлэх, техникийн мэдлэгийг бататгах, хэвийн бус нөхцөл үүссэн үед ажиллах ур чадвар сорих, харилцан туршлага солилцох, багийн ажиллагааг сайжруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

“Онц хөдөлгөөнчин” тэмцээний 1-р байранд “Эрдэнэт” зангилааны хамт олон  2-р байрт “Улаанбаатар” өртөө, гутгаар байранд “Замын-Үүд” өртөөний хамт олон шалгарчээ. Харин “онц хөдөлгөөнчин” тэмцээнд урилгаар оролцсон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тээвэр, ложистик”-ийн төвийн ажилчид тусгай байранд оржээ.

 

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.