Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал энэ сарын 08, 09-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын бэлчирээр, 10,11-нд нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 14-нд нутгийн зарим газраар, 15,16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Иймд: Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,
- Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,
- Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,
- Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.