БУРИАД ЗОН ОЛНЫ "АЛТАРГАНА" ОЛОН УЛСЫН ИХ НААДАМ 2024 ОНЫ 07 САРЫН 26-28 НЫ ӨДРҮҮДЭД АНХДАГЧДЫН ӨЛГИЙ БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Дэлхий даяар тархан суурьшсан Буриад зон олны түүх, соёлын уулзалтын хамгийн том арга хэмжээ бол “Алтаргана” наадам юм. “Алтаргана” наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон тэмдэглдэг уламжлалтай билээ. Тус наадмыг 15 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа Булган аймагт тэмдэглэнэ.
Наадамд дэлхий даяар тархан суурьшиж буй 30 мянга гаруй буриад зон олон хүрэлцэн ирнэ гэж төлөвлөж байгаа бөгөөд наадмын үеэр 20 гаруй тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ зохион байгуулагдана.
Жишээ нь: “АЛТАРГАНА” олон улсын их наадмын хүрээнд “буриад сур”-ын тэмцээн, Номын уралдаан, буриад яруу найргын уралдаан шагайн наадам, Үлгэрч, ерөөлч, магтаалч, “буриад хүний нэг өдөр”, уралдаан “сээр шалгах” тэмцээн, “хос морьтон” шалгаруулах, жороо морьтон уралдаан, азарга их нас, соёолон, даага гэсэн төрөлд хурдан морьдын уралдаан, буриад бөхийн барилдаан, буриад шатар, “буриад хувцас ёс заншил ба орчин цаг” загвар зохион бүтээгчдийн уралдаан, “эссэ” бичлэгийн уралдаан зэрэг урлаг соёлын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдана.
Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.