ЭРДЭНЭ БАГИЙН АЖЛЫН АЛБАНААС 2 ИРГЭНД ГЭР ОЛГОЛОО
Эрдэнэ багийн ажлын албанаас 4 дэх жилдээ "Өргөө цагаан гэр" тусламжийн аяныг өрнүүлж байгаа. Эрдэнэ багийн тухайд 8000 иргэнтэй 2000 гаруй өрхтэй тэдгээрээс 350 өрх нь хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагддаг байна.
Энэхүү аянд хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдсан өрхүүд болон багийн ажлын албаныхан, сайн дурын иргэд намрын ногоо хураалтад хамрагдаж багийнхаа 2 иргэнийг гэртэй болголоо. Энэ жилийн хувьд "Эрдэнэ" багийн 22 настай харж хандах хамаатан садангүй иргэнд гэр бэлэглэж байна. Тухайн иргэний хувьд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдаж оёдолчин болж өөрийн гэсэн орлогын эх үүсвэртэй болжээ.
Харин нэг нь иргэн нь "Эрдэнэ" багт 4 дэх жилдээ хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа өмнө нь "Говил" багт ажиллаж байсан сүүлийн 10 гаран жил хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа бөгөөд өөрийн гэсэн гэр оронгүй 4 хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон иргэнд гэр бэлэглэлээ. Эрдэнэ багийн засаг дарга Н.Отгонбилэг: Манай хэсгийн ахлагчийн хувьд маш сайн ажилтан. Багийн Засаг даргын хувьд ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч мөн анхаарах ёстой учраас энэ жил хэсгийн ахлагчаа гэр оронтой болгож байгаа. Ингэснээр ар гэртээ санаа зовох зүйлгүй ажлаа хийх боломжтой болно. Мөн хэсгийн ахлагч нарын хувьд ачаалал их 1 хэсгийн ахлагч 400-450 өрх түүнээс ч их өрхийг хариуцаж ажилладаг ч цалин мөнгөний хувьд бага. Сард гар дээрээ 354 мянган төгрөгийн цалинтай ажилладаг. Бид ажилчдаа бага ч гэсэн дэмжих учиртай. Цаашдаа аяны хүрээнд гэр бэлэглэхээс гадна хашааг нь хүртэл бэлдэж өгөх хүсэл зорилготой байгаа. Өнөөдрийн байдлаар бид 4 жилийн хугацаанд 6 өрхийг гэр оронтой болгоод байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.