ОРХОН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ “ХИМИ НЯН СУДЛАЛ, ҮР ХОРИО ЦЭЭРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ”-Т 40 ЖИЛИЙН ДАРАА ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН 177 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ
Мөн улсын төсвийн 344 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар орчин үеийн багаж, техник хэрэгсэлтэй болгож хүчин чадлыг нэмэгдүүлэв. Ингэснээр Орхон аймаг хойд бүсийн хэмжээнд таримал ургамал, үр хорио цээрийн чиглэлээр 12 бүтээгдэхүүнд 51 үзүүлэлтийг тодорхойлох стандартад нийцсэн лабораторитой болж байна.
Орхон Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал: “Төрийн бодлогыг хэрэгжүүлэх иргэд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад танай хамт олон чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Энэхүү лабораторийг ашиглалтад орсноос хойш анх удаа дэд бүтцэд нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар их засвар хийлээ. Энэхүү хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд ажилчдын орчин нөхцөл сайжрахын зэрэгцээ лабораторийн үйлчилгээ чанарын өндөр төвшинд хийгдэхээрээ ач холбогдолтой юм” гэлээ.
Тус лабораторийн хүчин чадлыг сайжруулах хөрөнгө оруулалтыг үе шаттай хийж ирсэн. Тухайлбал, 2022 онд хуучин лабораторийн хүчин чадлыг сайжруулж Таримал ургамал, үр хорио цээрийн шинжилгээний лабораторийг байгуулахад шаардлагатай 85 сая төгрөгийн өртөг бүхий 19 нэр төрлийн 25 тоног төхөөрөмжийг суурилуулсан.
Мөн өнгөрсөн оноос 2 ажилтны цалингийн асуудлыг шийдэж боловсон хүчнийг нэмэгдүүлсэн.
Ийнхүү Орхон аймаг хүнсний аюулгүй байдлыг хангах 12 үзүүлэлтийг бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хийж, хүнд металл байгаа эсэхийг илрүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн ундны усанд шинжилгээ хийх, нянгийн бохирдлыг нарийвчлан баталгаажуулах зэргийг өндөр төвшинд хийх хүчин чадлын лабораторитой боллоо. Эх сурвалж” Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.