БУЛГАН АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 16 СУМ 1 ТОСГОНЫ 75 БАГИЙН 11,4 МЯНГАН МАЛЧИН, МАЛ БҮХИЙ ӨРХӨД 3.0 САЯ ТОЛГОЙ МАЛ ӨВӨЛЖИНӨ
Булган аймгийн хувьд 2024-2025 онд 16 сум 1 тосгон, 75 багийн 11.4 мянган малчин, мал бүхий өрхөд 3.0 сая толгой мал өвөлжихөөр зохион байгуулагдаж байна. Нийт 1433.2 мянган төллөвөл зохих хээлтэгчийн 57.1 хувь буюу 818.5 мянган толгой эх мал төллөж, гарсан төлийн 85.1 хувь буюу 687.7 мянган толгой төл бойжсон байна.
Аймгийн хэмжээнд 111.2 мянган тн байгалийн хадлан, 1.6 мянган тн ногоон тэжээл, 4.3 мянган тн үйлдвэрийн тэжээл, 1.6 мянган тн гар тэжээл, 12.6 мянган тн давс хужир, шүү бэлтгэх төлөвлөгөөг гаргаж, сумдад хүргүүлсэн.
Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 100 тн өвс, 40 тн тэжээл, сум бүр 40 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэж нөөцлөх даалагавартай. Малчдын түвшинд 128.9 мянган тн өвс, 17.7 мянган тн ногоон тэжээл, 2.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 2.4 мянган тн гар тэжээл, 1.1 мянган тн сүрэл, 0,6 тн дарш, ногооны хаягдал, 10.6 мянган тн давс, хужир шүү тус тус бэлтгэсэн байна.
Аймгийн аюулгүйн нөөцөд 202.5 тн өвс, 50 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 709.0 тн өвс, 323.5 тн тэжээл бэлтгэсэн.
Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 100%, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 75.6%, аймгийн дүнгээр 87.8%-иар хангаж байна.
Худаг уст цэг, хашаа хорооны бэлэн байдал :
Аймгийн хэмжээнд бэлчээрт ашиглахад бэлэн инженерийн хийцтэй болон энгийн уурхайн худаг 1193 байна. Улсын төсвийн хөрөнгөөр 4, орон нутгийн хөрөнгөөр 13 гаргахаас 7 худаг нь гарсан байна.
Аймгийн хэмжээнд 12.2 мянган бод, бог малын хашаа ашиглахад бэлэн байгаа бөгөөд шинээр бодын 67, богийн 116 хашаа баригдаж, өтөг бууц нөөцлөх болон дулаалгын ажил хийгдсэн байна.
Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу 8 ажлын хэсэг Мал аж ахуйн болон төв суурингийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хүлээж авах ажлаар сумдад ажиллалаа.
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын “Заавар шинэчлэн батлах тухай” 2016 оны А/71 дугаар тушаалын хавсралт “Мал өвөлжилтийн бэлтгэл хангах, шалгах, дүгнэх заавар”-ын дагуу сумдын мал өвөлжилтын бэлтгэл ажлыг дүгнэж үзэхэд аймгийн дүнгээр 89.1 хувиар хангаад байна.
Малчдын өвс, тэжээл бэлтгэл 89.3 %, аймгийн аюулгүйн нөөцийн бэлтгэл 87.8 %, сумын аюулгүйн нөөцийн бэлтгэл 75.6%, худгийн бэлэн байдал 91.8%, малын усан хангамж 93.8%, малчин өрхийн хашаа, бууцны хангамж 94.9%, малчин өрхийн өвөлжилтийн бэлтгэл 90.9% -тай тус тус хангалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.