Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

11-Р САРЫН 9 БУЮУ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ НАР ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАНА

11-Р САРЫН 9 БУЮУ ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭР БОЭТ-ИЙН ХҮҮХДИЙН ТАСАГТ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ЭМЧ НАР ЭЭЛЖЭЭР АЖИЛЛАНА

Томуу томуу төст өвчний дэгдэлт сүүлийн өдрүүдэд их байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасагт нэмэлтээр 45 ор байрлуулсан бөгөөд нийт 100 ортойгоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус тасагт 102 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн хүлээн авахаар 840 хүүхэд үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор үзүүлсэн хүүхдүүдийн хаягийн бүртгэлийн дагуу харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүд нь гэрийн эргэлтийг идэвхжүүлэх, мөн харьяаллын хүүхдүүдээ үзэх гэх мэтээр эргэх холбоотой ажиллаж байна.

Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдээр томуугийн үеийн эмчилгээний багц гарсан. Харин БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн хувьд ажлын өдрүүдэд 2 эмч амралтын өдрүүдээр 3 эмч нэмэлтээр ажиллуулах мөн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг ээлжийн системээр ажиллуулах зохицуулалтыг хийж байгаа төдийгүй бусад тасгийн эмч нарыг ажиллуулахаар зохион байгуулж байна.

Харин сургууль цэцэрлэг буюу боловсролын байгууллагуудыг түшиглэж томуугийн дэгдэлтийг сааруулахын тулд амны хаалт тогтмол зүүх, гараа ариутгах, анги танхимд халдваргүйжүүлэх уусмалыг бэлтгэн байршуулах, гар угаах орчныг сайжруулах зэрэг арга хэмжээ авахыг үүрэг чиглэл болгон ажиллаж байна.  

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.