ОРХОН АЙМАГ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Хяналт үнэлгээний үндэсний хороо хамтран аймгийн төрийн албан хаагчдад сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан Төрийн албаны шинэчлэл бодлогын хүрээнд чадахуйн зарчимд суурилсан оновчтой бүтэц бүхий төрийн албыг бэхжүүлэх, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, мониторинг хийх арга хэлбэрийг өөрчлөх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үр дүнд суурилсан үнэлгээ, мониторингийн тогтолцоог хөгжүүлэхээр шинэчлэн найруулсан журмын төслийг танилцуулж, санал авав.
Тодруулбал, “Мониторинг хийх нийтлэг журам”, Үнэлгээ хийх нийтлэг журам”, Төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлагыг дүгнэх журам” зэрэг гурван журмын төслийн танилцуулгыг хийж, төрийн албан хаагчдаас санал авлаа.
Журамд өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагын хариуцлагыг сайжруулах, шударга ёсыг сахиулах, төрийн үйлчилгээний хүртээмжтэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог шинэ төвшинд гаргах, олон улсын арга аргачлалыг нэвтрүүлэх боломж өргөжнө гэж үзэж байна. Энэ сарын 15-ны дотор саналыг нэгтгэж Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.
Мөн сургалтын хүрээнд:
- Төрийн байгууллагын #Процессын_дахин_инженерчлэл
- Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар зөвлөмж, анхаарах асуудал
- Үнэлгээ, мониторингийн талаарх олон улсын туршлага зэрэг сэдвийн хүрээнд холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч, танилцуулга хийв.
Энэхүү сургалтыг энэ сарын 4-нөөс эхлэн аймаг бүрт зохион байгуулж байгаа юм. Сургалтад аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын удирдлага мэргэжилнүүд болон 28 байгууллагын 100 гаруй төрийн албан хаагч хамрагдлаа. Эх сурвалж: Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.