БУЛГАН АЙМАГ: ХЯНАЛТ, ҮНЭЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БӨГӨӨД АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА Н.ЛХАГВАДОРЖ БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА
Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай, АЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчдын хамт Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадоржийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хяналт, үнэлгээний Үндэсний хороо, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар тэдгээрийн бүтэц, чиг үүрэг, уялдаа холбоо, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлууд, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө тус тус танилцуулж, салбарын хяналт хэрэгжүүлдэг алба хаагчдад тулгамдаж буй асуудлуудыг сонсов.
Түүнчлэн хяналт, шалгалтын үндсэн төлөвлөгөөний биелэлтийг хугацаанд ирүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгч, Хяналт үнэлгээний Үндэсний хороо нь Засгийн газраас гаргасан хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих эрхтэй байгууллага бөгөөд цаашид Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллагууд, аймаг, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын уялдаа холбоогоо ханган ажиллахыг мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.