БУЛГАН АЙМАГ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН САРЫН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Булган аймгийн Засаг даргын Захирамжаар жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу Улс тунхагласны өдрийг Төрийн албан хаагчийн өдөр болгон 2021 онд зарласан. Тус өдрийг угтан аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албан хаагчийн сарын аяныг өдрийг зохион байгуулж байна.
Сарын аяны хүрээнд олон арга хэмжээ төлөвлөсний дотор АЗДТГ, аймгийн ИТХ-ын ахмад, залуу үеийн уулзалтыг хийлээ. Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван үеийн эргэх холбоог бэхжүүлж ахмад үеийнхнийхээ туршлага, мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор тус уулзалтыг зохион байгууллаа.
“Ес зүйтэй, мэдлэг чадвартай, хариуцлагатай төрийн алба”-ыг бэхжүүлж, Төрийн албан хаагчдын манлайллыг дээшлүүлэх, шинэлэг санаа санаачилга, арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой сарын аян цаашид олон ажлаар үргэлжлэх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.