Орхон аймгийн хувьд цахилгаан хангамж сайжруулах, хүчдэлийн уналт багасгах ажлууд эрчимтэй хийгдэж байна. Үүний хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа "Эрчим хүч-2" төсөлд өнөөдрийн байдлаар 5 дэд станцын 675 хэрэглэгчийг холбоод байна. Үүнд:
Их залуу багийн АТП-288- 247 айл өрх,
Яргуйт ,Баян-Овоот багийн КТП-428- 131 айл өрх,
Яргуйт багийн АТП-421- 88 айл өрх , АТП-97- 80 айл өрх,
Даваат багийн АТП-413- 97 айл өрх,
Рашаант баг АТП-592- 23 айл өрхийг холбож, ухаалаг тоолуур суурилуулаад байна.
"Эрчим хүч-2" төслийн хүрээнд 87 дэд станцын 260 км ЦДАШ-д гэр хорооллын 14484 хэрэглэгчийг холбоно.

Сэтгэгдэл 0
Сэтгэгдэл бичих
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.