Үндсэн агуулга руу шилжих
Үүлшинэ Орхон -12°/-3°
  • USD 3596.4
  • EUR 4023.83
  • CNY 538.22
  • RUB 43.32
  • KRW 2.7
Эрдэнэт · Орхон аймгийн мэдээ

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙН ДАГУУ АШИГЛАГДАХГҮЙ БАЙСАН ХУУЧИН БАЙРЫГ ЗАСВАРЛАЖ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХЭЛБЭРЭЭР АШИГЛАХААР БОЛЖЭЭ

ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭДИЙН САНАЛ, ХҮСЭЛТИЙН ДАГУУ АШИГЛАГДАХГҮЙ БАЙСАН ХУУЧИН БАЙРЫГ ЗАСВАРЛАЖ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХЭЛБЭРЭЭР АШИГЛАХААР БОЛЖЭЭ

Тус суманд байх хуучирч муудсан 15-р байрыг засварлаж түрээсийн орон сууц хэлбэрээр ашиглахаар болжээ. Үүний тулд Жаргалант сумын ЗДТГ уг байрыг худалдан авч засварын ажлыг "Сэнгүн" констракшн ХХК гүйцэтгэж байна. Тус 2 давхар байрыг 2-3 өрөөний төлөвлөлттэй 12 айлын орон сууц болгож шинээр засварлах юм.

Өнөөдрийн байдлаар дээврийн засвар, дотор хана цонх суулгах, гадна цахилгаан, инженерийн шугам сүлжээ зэрэг ажлууд хийгдэж дууссан. Одоо гадна фасад, зам талбайн газар шорооны ажил, дотор гоёлын тааз, цэвэр, бохир, дулааны ажлууд хийгдэж ажлын гүйцэтгэл 50 хувьтай байна.  

Уг ажил нь 990 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бөгөөд барилгын их засварын ажилд тулгамдсан асуудал бүрд ХББЗА-ны хяналтын инженер, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч нар газар дээр нь хуралдан, шийдвэрлэж байна.

Гэрэл зургийг: Орхон аймгийн ХББЗА

Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn

Энэ мэдээ танд ямар санагдав?

1
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй
Ангилал: Мэдээлэл

Сэтгэгдэл 0

Сэтгэгдэл бичих

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.