ЦАХИЛГААНЫ ШУГАМЫН ИХ ЗАСВАР ЭХЭЛЛЭЭ
Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод болон Дулааны цахилгаан станцыг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалттайгаар 1977 онд ашиглалтад орсон төв шугамын их засвар энэ сарын 14-ний өдрөөс эхэллээ. Цахилгааны цехийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд багтсан энэхүү ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Эрчим Электрик” ХХК ажиллаж байна. Анх ашиглалтад орсон цагаасаа өнөөг хүртэл засвар үйлчилгээ хийгдэж байгаагүй уг шугаманд их засвар хийснээр үүсээд байсан цахилгааны алдагдал буурч, Засвар механикийн завод болон бусад хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах боломж бүрдэх юм. Цахилгааны А, Б шугамын ашиглалтын хугацааг уртасгах, засвар үйлчилгээний зардал буурах чухал ач холбогдолтой уг ажлыг гүйцэтгэгч компани 11 дүгээр сарын 20-нд дуусгахаар Эрдэнэт үйлдвэрийн инженерүүдтэй хамтран ажиллаж байна. эх сурвалж: "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГазар Мэдээллийн алба. Сэтгүүлч М.Одгэрэл Фото: Б.Баттөгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.UTGA.mn хариуцлага хүлээхгүй.